Хоёр талын гэрээ бөгөөд гэрээнд оролцогч нэг тал (түрээслүүлэгч) нь нөгөө тал (түрээслэгч)-ын хэрэгцээнд тодорхой хугацаатай хөрөнгө олгож түүнийхээ төлөө тохирсон хэмжээний төлбөр авахыг хэлдэг.
Микро лизинг ХХК нь Автомашин худалддаг гэрээт диллер байгууллага, хувь хүнтэй хамтран ажиллах гэрээт байгуулан ажилладаг.
Гол шалгуур нь тогтмол орлоготой түрээсээ эргүүлэн төлөх чадвартай эсэхийг харна. Дараагаар нь түрээсийн барьцаанд тавих хөрөнгийн үнэлгээ, хөрвөх чадварыг тооцож үзнэ.
Санхүүгийн түрээсийн хувьд бичиг баримтын бүрдэл бүрэн хангагдсан, ямар нэгэн зөрчилгүй тохиолдолд түрээсийг өдөрт нь шийдвэрлэх боломжтой.
Барьцаалагдсан тээврийн хэрэгсэл нь Микро лизинг ХХК-ны нэр дээр шилжиж, тээврийн хэрэгслийн даатгал хийгдсэн тохиолдолд автомашинаа унаад санхүүгийн түрээс авч болно.
Автомашин болон үл хөдлөх хөрөнгө барьцаалсан зээлийн хувьд түрээс хүсэгчийн өмчлөлд буй автомашин болон орон сууцыг барьцаална. Харин үл хөдлөх хөрөнгө, тээврийн хэрэгсэл, бусад хөдлөх хөрөнгө барьцаалж болно. Хөдлөх хөрөнгөд эргэлтийн хөрөнгө, тоног төхөөрөмж барьцаална
Санхүүгийн түрээсийн гэрээний биелэлтийг бүрэн хангадаг түрээслэгчид хүүгийн хөнгөлөлт авах эрх нээгдэх ба Санхүүгийн түрээсийн төрлөөс шалтгаалан өөр байна. Микро зээлийн хувьд санхүүгийн түрээсийн хугацаанд хүүгүй тул хөнгөлөлт гэж байхгүй. Харин хэрэглээний зээл болон бизнесийн санхүүгийн түрээсд давтан түрээллэгчид хүүгийн хөнгөлөлт үзүүлнэ. Түрээслэгчид санхүүгийн түрээсийг авсан давтамж болон Микро лизинг ХХК-тай харьцсан 180 хоног тутам 0.1 хувиар түрээсийн хөнгөлөлт эдлэх боломжтой.
Барьцаа хөрөнгийн үнэлгээг тухайн үеийн зах зээлийн үнэлгээгээр тооцох ба зээлийг барьцаа хөрөнгийн үнэлгээний 40 хүртэл хувьд олгоно.
Санхүүгийн түрээсийн барьцаанд тавьж буй хөрөнгийн эзэмших, ашиглах эрх нь санхүүгийн түрээслэгчид байгаа тохиолдолд барьцаа хөрөнгийн даатгалыг заавал хийнэ. Барьцаа хөрөнгийн даатгал нь тээврийн хэрэгслийн даатгал, тоног төхөөрөмжийн даатгал, үл хөдлөх хөрөнгийн даатгал зэрэг байна.
Санхүүгийн түрээсийн сарын хүү гэдэг нь хуанлийн 30 хоногийн хүүг хэлэх ба 31 хоногтой сард арай их, 28 хоногтой сард арай багаар тооцогдоно.
Торгуулийн хүү гэж зээлдэгч зээлийн хуваарьт үндсэн төлбөр болон зээлийг хүүг төлөөгүй тохиолдолд тухайн төлөөгүй дүнгээс торгуулийн хүүг тооцно. Торгуулийн хүү нь зээлийн үндсэн хүүгийн 20% байна.